БИДНИЙ ТУХАЙ

Монгол улсад зүрх судасны сувилахуйн нийгэмлэг 2025 оны 4 сарын 25-нд албан ёсоор байгуулагдсан.

Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дотор, зүрх судасны чиглэлээр ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, тэдний мэдлэг, дадлага, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, гишүүдийн эрдэм судлалын ажилд арга зүйгээр хангах, бусад ижил төст төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан.

Нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, гишүүдийг татан оролцуулах, хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхааран ажиллаж байна.