Дүрэм журам
Нэг. Ерөнхий зүйл:
1.1 Тус нийгэмлэгийн албан ёсны нэр нь Зүрх судасны сувилахуйн нийгэмлэг (цаашид ЗССН гэх) болно. 1.2 ЗССН нь Монгол Улсын нутаг дэвсгэрт дотор, зүрх судасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд болон бусад мэргэжлийн сонирхсон хүмүүсийг нэгтгэсэн, сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан, ашгийн бус, гишүүддээ үйлчлэх бие даасан төрийн бус байгууллага юм. 1.3 ЗССН нь өөрийн тамга тэмдэг, нийгэмлэгийн эмблем, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. 1.4 ЗССН-ийн удирдлага нь Улаанбаатар хотод төвлөрөн байрлана. 1.5 ЗССН нь Монгол улсын үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Өөрийгөө удирдах ёс, хууль ёсыг сахин биелүүлэх нь төрийн бус байгууллагын үндсэн зарчим мөн.
Хоёр. Зорилго, зорилт:
2.1 Монгол улсад дотор-зүрх судасны чиглэлээр ажиллаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг, дадлага, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, хүн амд үзүүлэх зүрх судасны бүх төрлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах замаар нийгмийн эрүүл мэндийг дэмжих, сувилагч мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд хувь нэмэр оруулах;
2.2 Нийгэмлэгийн гишүүдийг эрдэм судлалын ажилд мэргэжлийн болон удирдлагын арга зүйгээр хангах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, төгсөлтийн дараах болон гадаад дотоодын сургалтад хамрагдалтыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэн сургах, дэмжин чиглүүлэх, бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг нийгэмлэг, ТББ-уудтай хамтран ажиллах харилцааг бий болгох;
2.3 . ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Төрийн бус байгууллага нь зорилгоо биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.3.1 Зүрх судасны чиглэлээр мэргэшсэн сувилагч бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах;
2.3.2 Ниймгэмлэгийн гишүүдыг олон улсын болон дотоодын мэргэжлийн сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэх, зуучлах;
2.3.3 Дүүрэг, орон нутагт ажиллаж байгаа гишүүдийн хэрэгцээнд суурилсан сургалт вебинарыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулах;
2.3.4 Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг болон Монголын сувилагч нарын нийгэмлэг зэрэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах;
2.3.5 ЗССН-ийн гишүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжин, судалгаа шинжилгээний ажил хийх, онол практикийн зөвлөгөөн явуулах;
2.3.6 Зүрх судасны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, богино болон урт хугацааны сургалтыг төсөл хөтөлбөрийн хүрээнд болон Олон улсын ба дотоодын ивээн тэтгэгч нарыг оролцуулах;
2.3.7 Хэвлэл, мэдээллийн хэрэгслэлүүдийг ашиглан эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгөх, түгээх;
2.3.8 Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах;
2.3.9 Нийгэмлэг нь дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно;
Гурав. ЗССН-ийн зарчим
Нийгэмлэгийн үйл ажиллагаа дараах зарчимд тулгуурлана. Үүнд:
3.1 Ардчилсан, ил тод байх;
3.2 Нээлттэй сайн дурын байх;
3.3 Харилцан тэгш эрхтэй байх;
3.4 Ёс зүйн өндөр мэдрэмж, үүрэг хариуцлагатай байх;
3.5 Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах;
3.6 Нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах;
3.7 Улс төрийн аливаа нам, хүчнээс ангид байх;
Дөрөв. Бүтэц, зохион байгуулалт
4.1 ЗССН нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага, гишүүд гэсэн бүтэцтэй байна.
4.2 ЗССН-ийн эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.2.1.Удирдах зөвлөлийн даргыг сонгох;
4.2.2.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
4.2.3. ЗССН-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах;
4.2.4. Байгууллагын жилийн төсөв батлах;
4.2.5. Удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилж, удирдах зөвлөлөөр батлах, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;
4.2.6. Хөрөнгө захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох;
4.2.7. Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;
4.2.8. Дүрэмд заасан бусад бүрэн эрх.
4.3. Удирдах зөвлөлийн дарга дараах эрх эдэлж, үүрэг хүрээнэ;
4.3.1.Төрийн бус байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх;
4.3.2.Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах;
4.3.3.Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;
4.3.4.Удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.
4.4.Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.4.1.Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;
4.4.2.Хууль, гэрээнд заасан бүрэн эрх.
4.5.Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
Тав. Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, бүрэн эрхийн хугацаа.
5.1.Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батлана.
5.2.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
5.3.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.
5.3.1.Нас барсан;
5.3.2.Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй;
5.3.3.Хууль тогтоомж, дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн.
5.4.Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байх ба 2 удаа улируулан сонгож болно.
Зургаа. Удирдах зөвлөлийн хурлын тоо, хуралдааныг хүчинтэйд тооцох ирц.
6.1.Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.
6.2.Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.
6.3.Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
6.4.Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.
6.5.Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь хуралд оролцсноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.
Долоо. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр.
7.1.Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
7.2.Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтөлнө.
7.3.Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана.
7.4.Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
Найм. ЗССН-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл.
8.1. ЗССН-ийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.
8.2. ЗССН-ийг дараах үндэслэлээр татан буулгана.
8.2.1.Эрх бүхий байгууллагын шийдвэр;
8.2.2.Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
8.2.3.Үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан.
Ес. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам.
9.1. ЗССН-ийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
9.2.Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг батласнаар хүчин төгөлдөр болно.
Арав. Санхүүжилт.
10.1.ЗССН-ийн орлого нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, гишүүдийн жилийн татвар, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэж болно.
