2025 оны 9 сарын 20-ны өдөр сувилахуйн салбар хуралдаан 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. ХУРАЛД УГТЭ, УХТЭ, ХӨСҮТ, СХНЭ, БГЭМТ, БНЭМТ, НЭМТ, ЦТЭ, НОМУН ЭМНЭЛЭГ, ЭХ МӨНХ ТУЛГУУР өрхийн эмнэлгийн 50 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, зочин илтгэл-1, илтгэл-9 тавигдсан. Зочин илтгэгчээр ЭМЯ-ны Сувилахуйн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн СУ-ны доктор, дэд профессор Г.ХУЛАН, илтгэгч нар Ч.Баасанжав (ЗШТ), Б.Банзрагч(ЗСТ), П.Отгонбаяр(ЗСМЗТ), Б.Отгон(ЗШТ), Б.Отгонцэцэг(ЗСМЗТ), Х.Мягмаржаргал(ЗСМЗТ), Н.Сугармаа(СДОЭТ), Н.Мөнгөнсувд(СЗТ), Т.Цэндсүрэн(ЗСТ) нар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Эхний хэсгийн хуралдааны модератороор УГТЭ-ийн ЗШТ-ийн эмч О.Бадамсүрэн, Номуун эмнэлгийн СУА-ны дарга Д.Отгонтуяа, 2 дахь хэсгийн хурлын модератороор УГТЭ-ийн СУА-ны арга зүйч Н.Баасанжаргал, ММЗНТ-ийн ахлах сувилагч С.Уранчимэг нар оролцлоо. Хурлын үеэр нээлттэй асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж, сувилагч нарын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан туршлага солилцов. Мөн “ЗҮРХ СУДАСНЫ СУВИЛАХУЙН НИЙГЭМЛЭГ”-ийн танилцуулга хийж, нийгэмлэгийн зорилго, зорилт, төлөвлөгөө, гишүүнчлэлийн талаар танилцуулж, хурал амжилттай зохион байгуулагдав.
